MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Үтрээ нарийсгах мэс засал
Үтрээ нарийсгах /70.52/ – Rectocele /RC/-Repair of rectocele
Мэс засал үргэлжлэх хугацаа:
Шалтгаан:
Бага аарцгийн булчин ба холбогч эдийн гэмтэл, сулрал зэрэг олон шалтгаануудын улмаас үтрээний булчин суларч эргэшгүй өөрчлөлтөнд ордог. Үтрээний булчин ба холбогч эдүүд сулрах голлох шалтгаан бол жирэмслэлт ба төрөлт байдаг. Мөн насжил, архаг ханиалга эсвэл бронхит, архаг өтгөн хаталт, таргалалт гэх мэт шалтгаануудаас үүссэн байж болно. Ингэж гэмтсэн эдүүд нас ахих тусам унжиж суларч эхэлдэг. Улмаар хүндэрч үтрээний хана доош унжиж эхэлнэ. Даамжирвал үтрээ урвах, умай унжих зэрэг эрсдэл үүсгэдэг.
Зовиур:
- Бэлгийн харьцааны үед таагүй мэдрэмж төрөх /мэдрэмж буурах/
- Шулуун гэдэс эсвэл үтрээнд дүүрсэн мэдрэмж төрөх
- Өтгөнөө дутуу гаргасан мэт мэдрэмж төрөх
- Өдөрт олон удаа баас хүрэх мэдрэмж төрдөг
- Өтгөн гаргах үед хярзан, эсвэл үтрээний товойсон хэсэгт дарах шаардлагатай болох
- Доош унжирсан мэдрэмж төрөх
- Бэлгийн харьцааны үед ямар нэг зүйл тулж өвдөх
- Үтрээгээр ямар нэг зөөлөн эд ил гарч ирэх
Оношлогоо:
Нарийн мэргэжлийн эмч таны хэлсэн зовиур, өвчний түүх зэргийг харгалзан харах үзлэг, дотуур үзлэг, үтрээний толины үзлэг, эхо мөн шаардлагатай тохиолдолд шээсний шинжилгээ, сорил гэх мэт оношлогооны аргуудыг ашиглан онош тогтоож шалтгааныг батлан тодруулна. Үтрээ унжилт хэддүгээр зэрэгтэй явж байгаа оношлоно. Үтрээний сулрал унжилтын үед аарцгийн хөндийн бусад эрхтэн /давсаг, умай/ унжилттай хавсарсан байх нь их тул тэдгээрийг мөн оношлоно.
Эмчилгээ:
Оношлогооны дагуу булчин холбогч эдийн гэмтэлтэй тохиолдолд нөхөн сэргээх мэс засал эмчилгээ шаардлагатай юм. Мэс засал нь нугасны хөндийн мэдээ алдуулалттайгаар явагдаж үтрээгээр хийгдэх мэс засал юм.
Мэдээгүйжүүлэг: Нугасны мэдээгүйжүүлэг
Шинжилгээ:
- Үтрээний наацын шинжилгээ
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно. 45 хоноод бэлгийн харьцаанд орох хэмжээнд эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана.
Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.