MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг

Өдрийн эмчилгээ

MedCare Clinic танд дараах үйлчилгээг санал болгож байна

  • Баянгол дүүрэг, 30-р хороо, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн ард “MedCare Clinic” Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
  • medcareclinic2015@gmail.com
  • 8011-7706, 7200-0070

Дархлаа дэмжих, эрдэс витамин нөхөх, хордого тайлах эмчилгээ

Хүний бие махбодын бодисын солилцоо, дархлааны систем нь бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлөх чухал зүйл юм.

Хүн өдөр тутамд авах ёстой шим тэжээл, эрдэс минерал зэргийг авч чадахгүй, эсвэл өдөр тутмын амьдралын хэвшлийн онцлог, анхдагч өвчин эмгэгээс шалтгаалан үүсч буй эрдэс, витамин, амин хүчлийн дутагдалд орж болдог.

Үүний улмаас бүх биеийн үйл ажиллагаа, дархлаа системийн үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Энэ дутагдлыг нөхөх эмчилгээ хийснээр биеийн бодисын солилцоо, дархлаа систем гээд биеийн бүх хэвийн үйл ажиллагаа сэргэж ирдэг.

Дархлаа дэмжих, эрдэс минерал нөхөх эмчилгээ

  • Сармисны дусал
  • Пантоген дусал
  • Эрдэс нөхөх дусал /Penta-Blue-5/  Селен, цайр, магни, зэс, хром/
  • Аминокомплекс дусал
  • Пирацетам

    Сармисны дусал нь таны бодисын солилцоо, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжин, оюуны болон биеийн ачаалалтай холбоотой үүссэн ядаргаа, өвдөлтийг бууруулж, дархлаа дэмжин, нойргүйдлийг эмчилнэ.

  • Биеийн ачаалал их авдаг хүмүүс,
  • жирэмсэн, хөхүүл эх зэрэг хүмүүс
  • Мэдрэлийн өвдөлт (невральги),
  • булчингийн өвдөлт,
  • үе мөчний өвдөлт (артральги),
  • захын мэдрэлийн үрэвсэл,
  • захын мэдрэлийн саажилт болон
  • өвдөлт зүрхний булчингийн эмгэг өтгөн хатах зэрэг ходоод-гэдэсний эмгэгшилүүд,
  • мэс ажилбарын дараах гэдэсний саажилт

зэргийн үед хэрэглэвэл зохимжтой.

Fresh garlic bulbs placed on a wooden board with a black background, perfect for culinary themes.

    Энэ тарилгын шингэнийг  мэс заслын дараах өвчтөнд  В болон С аминдэм, глюкозын дутагдлыг нөхөхөд хэрэглэнэ. ( үсэрхийлсэн хавдар, түлэгдэл, өндөр халууралттай өвчнүүд, бамбай булчирхайн хордлого, хэвлийн гялтангийн үрэвсэл, шархны халдвар зэрэг өвчний үед хэрэглэхэд зохимжтой ). Мөн согтууруулах ундаа уусан  болон ходоод гэдэсний хямралтай  амархан ууж залгиж чадахгүй байгаа өвчтөнд энэхүү С болон В амин дэмтэй глюкозын холимог дуслын тариаг  хэрэглэхэд тохиромжтой.

Пантоген нь В болон С амин дэм  глюкозын найрлагатай  зориулалтын шилэн савлагаатай өндөр агууламжтай тэжээлийн шингэн юм. Пантоген нь хоол тэжээлээр  амин дэм авч чадахгүй байгаа өвчтөнд физиологийн хэвийн үйл ажиллагаанд нь шаардлагатай амин дэмийг нөхөхөд маш өндөр үр дүнтэй. Мөн биеийн ядаргааг арилгаж тэжээл болон хүч чадлыг нөхөж өгдөг сайн үр дүнтэй.

Close-up of an IV drip in a sterile hospital setting with background medical equipment.

Эрдэс нөхөх дусал /Penta-Blue-5/  Селен, цайр, магни, зэс, хром/

PENTABLUE нь хүний биед зайлшгүй хэрэгтэй 5 төрлийн минералыг өөртөө агуулсан бөгөөд “SOD” ба ”GPX” фермент агуулагдсан болохоор хүний биед үүссэн хортой “active oxygen” буюу чөлөөт радикалыг бууруулж хамгийн хүчтэй антиоксидант үйлчилгээг үзүүлэн эрүүлжүүлэн, залуужуулах үйлчилгээтэй юм.

Zn- Цайр (10мг)
Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Яр шарх зэргийн үрэвслийг намдааж эдгээнэ. Ревматоид артрит үе мөчний үрэвсэл намдаана Дархлаа дэмжинэ. Хорт хавдрын эсийн ургалтыг саармагжуулна.  Өсвөр насны хүүхдийн булчингийн хөгжилд нөлөөлнө. Мөн өндгөвч, өндгөвчний дайврууд, дайвар булчирхайнд, эр бэлгийн эсэд хамгийн ихээр агуулагдаж байдаг учир цайрын дутагдал нь үргүйдлийг үүсгэдэг учраас үргүйдлээс сэргийлнэ.Цэвэршилтийн үеийн хам шинж, зовуурийг багасгаж, цэвэршилтийг удаашруулна. Насанд хүрсэн хүний биед ойролцоогоор 2-4 грамм цайр байдгаас 90 хувь нь яс, булчинд байдаг аж. Цайр нь мөн элэг хамгаалах үйлдэлтэйгээс гадна олон чухал ферментийн найрлаганд орж биед чөлөөт радикал үүсэхээс хамгаалдаг.


Cu- Зэс (4мг)
Хүний бие дэх зэсийн хэмжээ хэвийн үед 100-200 мг байдаг ба элэг болон тархинд хамгийн ихээр хуримтлагддаг. Бие дэх коллагены нийлэгжилтийг идэвхижүүлэх нөлөөтэй Бодисыг солилцооны явцад үүсдэг хаягдал бодис буюу чөлөөт радикалуудтай тэмцдэг. Төмрийн оролцоотойгоор цус төлжих үйл явцад оролцдог. Хоол боловсрүүлах шүүрлийг идэвхижүүлж, инсулины үйлчилгээг өдөөдөг. Эм бэлгийн дааврын үүсэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлаа тогтолцоог идэвхижүүлдэг. Янз бүрийн харшил үүсэх, сэдрэхийг саармагжуулна.


Se-Селен (200UG)
 Маш хүчтэй антиоксидант үйлчилгээг үзүүлнэ. Хорт хавдраас урьчилан сэргийлнэ
 Хорт хүнд металлын хорлдлого гадагшлуулна. Арьсны өнгө сэргээнэ

Mn-Манган (1мг)
Антиоксидант үйлчилгээ үзүүлж, коллаген нийлэгжилтийг идэвхижүүлснээр арьс, үс, булчингийн ширхэгт эерэг нөлөөтэй. Арьсны үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ясны сийрэгжилтээс сэргийлэхэд чухал үүрэгтэй

Cr-Хром (40UG)

Хром нь цусан дахь сахарын түвшин барих, инсулины идэвхийг сайжруулах, булчинг чангаруулахаас гадна уураг, нүүрс-ус, өөх-тосны солилцоог хэвийн байлгахад оролцдог. Хром нь гликогенийг нөөцлөн хуримтлуулах бие махбодийн чадварыг нэмэгдүүлдэг гэдэг нь батлагдсан. Үүгээрээ, нэгдүгээрт булчингийн масс ба түүний агшилтын хүчийг нэмэгдүүлнэ. Мөн их хэмжээний нүүрс төрөгчийг өөх-тос биш, гликоген болгож, өөхлөхийг багасгана. Үүнээс гадна хром хүний биед зайлшгүй шаардлагатай зарим бодисуудын (лецитин, холестерин, тосны хүчил) нийлэгжилт ба элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Мөн цусан дахь холестерин (сөрөг нөлөөтэй холестерин буюу ЛНП-холестерин), триглицеридын хэмжээг бууруулдаг.

Close-up of a vibrant jellyfish gracefully swimming in the clear waters of Illes Balears, Spain.

Уургийн нийлэгжилтэд шууд оролцох боломжтой L-хэлбэрийн 9 орлуулшгүй амин хүчил болон орлуулдаг L-аргинин, L-гистидин агуулдаг учраас уургийн нийлэгжилтийг дэмжсэнээр биеийн бодисын солилцоо сайжирч, булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Дархлаа нөхөн сэргээнэ.

Closeup view of an IV drip system in a sterile hospital setting, illustrating medical equipment and healthcare.

Пирацетам нь тархины бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг. Тэрээр тархины эдэд АТФ-ийн концентрацийг ихэсгэн, рибонуклейний хүчил болон фосфолипидийн бионийлэгжилтийг ихэсгэн глюкоз ашиглалтыг сайжруулна.

Уг бэлдмэл тархины бүтцүүдийн өөр хоорондын холбоот үйл ажиллагаа сайжруулан, ой тогтоомжийг дээшлүүлж, тархины төрөл бүрийн хэлбэрийн гипоксийн нөлөөнөөс хамгаалж сурах чадварыг дээшлүүлнэ.

Бэлдмэл тархины тал бөмбөлөгүүд ба синапсийн дамжуулалт, их тархины бус бүтцүүдийн өөр хоорондын холбоот үйл ажиллагааг сайжруулж, тархины үйл ажиллагааг ялангуяа ой тогтоолт ба хэл ярианы хэвийн үйл ажиллагааг тогтворжуулан оюуны чадавхийг дээшлүүлж тархины цусан хангамжийг ихэсгэдэг

Brain-shaped eraser with a light bulb paperclip on a pastel pink background. Ideal for education and creativity themes.