MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг

Арьс гоо засал

MedCare Clinic танд дараах үйлчилгээг санал болгож байна

  • Баянгол дүүрэг, 30-р хороо, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлгийн ард “MedCare Clinic” Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
  • medcareclinic2015@gmail.com
  • 8011-7706, 7200-0070

Нүүрний PRP эмчилгээ

Platelet Rich Plasma буюу тромбоцит эсээр баяжигдсан сийвэн эмчилгээ нь таны цуснаас дунджаар 10 мл цус аваад, тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тромбоцит эсүүдийг ялган авч таны арьс, хуйх, үтрээ зэрэг шаардлагатай хэсгүүдэд тарьж шинэ залуу эсүүдийн үүсэлт, бодисын солилцоо, нөхөн төлжих процессыг эрчилжүүлэх эмчилгээ юм.

Уг эмчилгээ нь арьс, үс, гоо засал төдийгүй гэмтэл, мэс засал, шүд, үе мөч тулгуур эрхтний тогтолццоны эрүүл мэндийн салбарт аль хэдийн танигдаад байгаа шилдэг эмчилгээ юм. Гол онцлог нь таны өөрийн биеэс гаргаж авсан эсүүд учраас тохироо сайтай эмчилгээ. Тарилгын өмнө мэдээ алдуулах тос, гель түрхэх тул өвдөлтгүй хийгдэх болно.

Арьсны хувьд: Тромбоцит эс болон амин хүчил, уураг, эрдэс бодис, өсөлтийн фактор, витамин агуулсан сийвэнг арьсанд тарьснаар арьсны нөхөн төлжилт сайжирч шинэ эсүүд үүсэх, бодисын солилцоо, коллаген гиалуроны солилцоог эрчимждэг.

Та арьсны PRP эмчилгээ хийлгэснээр:

  1. Арьсны нөхөн төлжилт сайжирч арьс залуужна.
  2. Сэвх нөсөө толбо бүдгэрнэ.
  3. Арьсны гуужих, шинэ эс үүсэх процесс эрчимжин өнгө сэргэнэ.
  4. Чийг, тослогийн баланс тэнцвэржинэ.
  5. Батга болон бусад сорви багасна.
  6. Арьсны нөхөн төлжилт сайжирчарьс залуужна.
  7. Хялгасан үрчлээс арилж, гүн үрчлээс багасна.
  8. Арьсны өнгө сэргэж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ.
  9. Арьсны үрэвслийг намдаана.
  10. Шарх эдгэрэлт түргэснэ.

Таны арьсны байдлаас шалтгаалан 3-6 удаагийн оролт нь 1 курс болно.

Өөрийн эсийг өөрт нь тарьж байгаа учраас тохироо сайтай, гаж нөлөө хамгийн багатай эмчилгээ юм. Тарилга нь арьсан давхаргад хийгдэх тул ямар нэг мэдрэл цочроох, гүний тарилгууд хийгдэхэд гарах эрсдэл яригддаггүйгээрээ мөн давуу талтай.

Close-up of a beautician administering facial injection treatment to a woman in a clinical setting.

Үс, хуйхны PRP эмчилгээ

Platelet Rich Plasma буюу тромбоцит эсээр баяжигдсан сийвэн эмчилгээ нь таны цуснаас дунджаар 10 мл цус аваад, тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тромбоцит эсүүдийг ялган авч таны арьс, хуйх, үтрээ зэрэг шаардлагатай хэсгүүдэд тарьж шинэ залуу эсүүдийн үүсэлт, бодисын солилцоо, нөхөн төлжих процессыг эрчилжүүлэх эмчилгээ юм.

Уг эмчилгээ нь арьс, үс, гоо засал төдийгүй гэмтэл, мэс засал, шүд, үе мөч тулгуур эрхтний тогтолццоны эрүүл мэндийн салбарт аль хэдийн танигдаад байгаа шилдэг эмчилгээ юм. Гол онцлог нь таны өөрийн биеэс гаргаж авсан эсүүд учраас тохироо сайтай эмчилгээ. Тарилгын өмнө мэдээ алдуулах тос, гель түрхэх тул өвдөлтгүй хийгдэх болно.

Үсний хувьд: Таны цуснаас гарган авсан амин хүчил, уураг, эрдэс бодис, өсөлтийн фактор агуулсан шингэнийг үсний халзарсан, шингэрсэн хэсгийн хуйханд тарьснаар тэжээлгүй болсон үсний хүүдийнүүд тэжээгдэн нөхөн төлжих процесс эрчимтэй явдагдаж эхэлснээр үс уналт, халзралт, үсний ургалт удааширсан зэрэг асуудлууд шийдэгдэх болно.

Та үс, хуйхны PRP эмчилгээ хийлгэснээр:

1.  Үсний уналт багасна.

2.  Үс ургах процесс эрчимжинэ.

3.  Үс халзарсан хэсэг дэх үсний хүүдий төлжиж үс ургана.

4.  Үсний уутанцрыг нөхөн сэргээж, үсний угийг бэхжүүлнэ.

Үс хуйхны гэмтэл болон шалтгаанаас хамааран 3-6 удаагийн оролт нь 1 курс болно.

Өөрийн эсийг өөрт нь тарьж байгаа учраас тохироо сайтай, гаж нөлөө хамгийн багатай мөртлөө үр дүн сайтай үс нөхөн төлжүүлэх, сэргээх эмчилгээ юм. Тарилга нь арьсан давхаргад хийгдэх тул ямар нэг мэдрэл цочроох, гүний тарилгууд хийгдэхэд гарах эрсдэл яригддаггүйгээрээ мөн давуу талтай.

Синделла тарилга

Cinderella нь “baby face injection” буюу хүүхэд шиг арьстай болгох тарилга гэж нэрлэгддэг бөгөөд үндсэн найрлага бол альфа липойкийн хүчил бөгөөд бусад ашигт найрлага бол glutathoine, амин дэм С, Е витамин, коэнзим Q зэргийг агуулсан гурвалсан тарилга.

Синдерелла тариа нь найрлагандаа витамин С, Е-г 400 дахин нэмэгдүүлсэн антиоксидантыг агуулаг учир таны өдөр тутмын хоол унднаас авч чадаагүй тэжээлүүдийг нөхөн өгөх болно. Мөн дасгал хөдөлгөөн, фитнессээр хичээллэж байгаа тохиолдолд илүү үр дүн үзүүлдэг.

Үүнээс гадна арьсанд чийгшил өгч цайруулах, өө сэвгүй болгох давхар үйлчилгээтэй учир сайхан арьстай болохын хажуугаар витамин тэжээл аван ядаргаа тайлахыг хүссэн хүмүүст тохиромжтой тариа юм.

Энэхүү тариаг насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс хийлгэж болдог эмчилгээ юм.