MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Умайн хүзүүг конус хэлбэрээр тайрч авах мэс засал
Умайн хүзүүний үтрээний дээд хэсэгт байх умайн их биеийн доор байрлах хэсэг нь юм. Үрэвсэл, халдвар, шархлаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан умайн хүзүүний эс эдийн өөрчлөлт буюу хавдрын урьдал шинж үзүүлдэг.
Зовиур:
- Ихэвчлэн өөрт мэдэгдэхгүй байх талтай
- Үтрээгээр эмгэг ялгэадас гарах
- Үтрээгээр цус гарах
- Бэлгийн хавьтлын үед зовиурлах
Оношлогоо:
- Эмэгтэйчүүдийн асуумж
- Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг, толины үзлэг
- Өнгөт дуран
- Эсийн шинжилгээ /оношлогооны гол үзүүлэлт/
Эмчилгээ:
Өөрчлөлттэй байгаа эсүүдийг тайрч авах нь эмгэг цааш дамжирахаас сэргийлнэ.
Мэдээгүйжүүлэг: Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг
Шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.