Умайн хүзүүний урагдлыг өөлж нөхөн сэргээх

     Жирэмсний төгсгөлд умайн хүзүү зөөлөрч, сунамтгай чанар нэмэгдэн нимгэрч улмаар ургийн толгой доошлон төрөлт явагддаг. Умайн хүзүү төрөлтөд бэлтгэгдсэн үед хүүхэд төрнө. Гэтэл умайн хүзүү хатуу, суналт муу, умайн хүзүү бүрэн нээгдээгүй байх үед умайн хүзүү урагдах нь цөөнгүй. Умайн хүзүү нээгдэх хурд нь давтан төрөгчдөд анхан төрөгчдөөс илүү хурдан байдаг. Умайн хүзүү нээгдэх хурдаас ураг доошлох хурд илүү бол умайн хүзүү урагддаг. Мөн дараах шалтгаанууд байж болдог:

  • Ураг хэт том байх
  • Ургийн зөв биш түрүүлэлт
  • Ургийн мөр өргөн байх
  • Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах
  • Умайн хүзүүний үрэвсэлтэй байсан
  • Умайн хүзүүний эд эсийн өөрчлөлт
  • Түргэн төрөлт гэх мэт

Оношлогоо:

     Эмэгтэйчүүдийн дотуур үзлэгээр умайн хүзүүний урагдал байгааг оношлох боломжтой.

Эмчилгээ:

Умайн хүзүүний хуучин урагдлыг нөхөн сэргээж нийлүүлж оёх юм.

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй, хүнд юм өргөхгүй, бэлгийн харьцаанд орохгүй байх гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: