MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг

Суганы хөлсний булчирхай авах хагалгаа

Апокрины хөлсний булчирхай авах /хулмасны үнэр, хөлрөлт зогсоох/

Мэс засал үргэлжлэх хугацаа:

120минут

     Дунджаар 60-120 минут үргэлжилнэ. Хувь хүний биеийн онцлог, нэмэлт сүүний булчирхайн хэмжээ зэргээс шалтгаалаад хэлбэлзэнэ.

Апокрины /хөлсний/ булчирхай нь арьсанд байрладаг ба бидний сэтгэл хөдлөл, бодисын солилцоо, хөдөлгөөн зэрэгтэй холбоотойгоор өвөрмөц бүтэц бүхий шүүрэл буюу хөлс ялгардаг. Хөлс ялгаруулах булчирхай нь апокрин болон экрин гэсэн 2 төрөл байдаг.

Экрин  нь хүний биеэр жигд тархсан, найрлагын онцлогоос шалтгаалан үнэр багатай байдаг. Апокрины булчирхай нь суганы арьсанд төвлөрч байрласан байдаг. Апокрины булчирхайн ялгаруулдаг шүүрэл нь өвөрмөц бүтэц бүхий харьцангуй өтгөн найрлагатай ба найрлагад агуулагдаж буй өвөрмөц бодис нь арьсан дээрх бактертай бодисын солилцоонд орж хурц эвгүй үнэр /хулмас/ гаргадаг.

Өөрөөр бромгидроз гэдэг. Бромгидрозтой хүмүүст ихэвчлэн ийм эмгэггүй хүмүүстэй харьцуулахад суганы хөндийн хөлс булчирхайн эд эсийн тоо, хэмжээ ихэссэн байдаг. Томорсон булчирхайн хөндий нь илүү олон тооны шүүрлийн эсийг агуулдаг тул хөлсний шүүрэл ихэсдэг. Судалгаанаас үзэхэд Хятад хүмүүсийн дунд бромхидрозын тархалт 6% байдаг бол Кавказчуудын дунд 90%, Африк гаралтай хүмүүсийн дунд 99.5% байдаг.

Зовиур:

  • Суганы хэсгээс хурц эвгүй үнэртэй шүүрэл гарах
  • Хувцас хэрэглэлд эвгүй үнэр шингэх
  • Хөлс их ялгарах
  • Эвгүй үнэрээс шалтгаалан өөртөө итгэлгүй байдал үүснэ.

Оношлогоо:

Эмч таны зовиур, асуумж бусад шаардлагатай үзлэг хийж, эмчилгээг зөвлөлдөнө.

Эмчилгээ:

Томорч олширсон апокрины булчирхайг мэс заслын аргаар авах

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана.

Энэ хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй,суга руу шигдсэн хувцас өмсөхгүй байх, хүнд юм өргөхгүй гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна. Мэс заслын өмнө өмсөж басйан хувцасаа бүрэн шинэчилэх нь мэс заслын үр дүнд маш чухал нөлөөтэй юм.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Үзлэгийн цаг товлох утас:

Бидний бусад үйлчилгээ: