Шамбарам

     Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч, цvлхэн vvсэх эмгэг юм. Ингэж vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамыг бий болгодог байна. 

Шалтгаан:

  • Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт төрөлт нь голлох шалтгаан болж байна
  • Архаг өтгөн хаталт, олон дахин гvйлгэх
  • Хүнд юм өргөх ажил их хийдэг байх
  • Байнгын суугаа ажил хийх
  • Нойрны алдагдал, ядрах
  • Архи спиртийн төрлийн бvтээгдэхvvн хэрэглэх

Зовиур:

     Шамбарамын зангилаа хаана байрласнаас шалтгаалан зовиур өөр өөр байдаг. Дотор байрласан бол өвдөлт өгөх нь бага байх ба хүндэрсний дараа цаасанд арчигдах төдий цус гарна. Үе шат хүндэрсэн эсвэл ядарсан үед өтгөн гадагшлуулах үед цус шүршиж гарах шинж тэмдэг өгнө.

     Гадна байрлалтай шамбарамын үед үе шатаас хамааран өвдөлт ихтэй, хндэрсний дараа хошногоны амсар бүрэн цэвэрлэгдэхгүй дотуур хувцас бохир болох зовиур илэрнэ. Үе шатаас хамааран шамбарам хавчигдан өвдөх, ядарсан үед өвдөлт зовиур ихсэх гэх мэт шинж тэмдэг өгнө.

Оношлогоо:

Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчид үзүүлж шамбарам хэддүгээр үе шатанд явж байгааг оношлуулах хэрэгтэй

Эмчилгээ:

Эхний үе шатанд бол эмчийн эмчилгээ, хоол, хөдөлгөөн эмчилгээ, амрах зэрэг арга хэмжээ авч болно. Хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай болно.

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

        Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно.

 -Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: