Хярзан өндөрлөх мэс засал

Мэс засал үргэлжлэх хугацаа:

60минут

Шалтгаан:

     Хярзан гэдэг нь анус /хошногоны амсар/ болон бэлгийн бага уруулын төгсгөл хэсэг хойрын хоорондох зай юм. Үүний үүрэг нь нөхөн үржихүйн эрхтнүүд болон аарцагны булчингуудад туслах явдал юм. Төрөлт, турах, төрөл бүрийн гэмтэл болон бусад хүчин зүйл нь хярзанг гэмтээж, үтрээний эргэн тойрон дахь арьсыг сулруулж сунгахад хүргэдэг. Дэээрх шалтгаанууд дундаас явцад хярзан урагдах тохиолдол элбэг байдаг. Хярзан урагдал их үүсч анусны булчин /хошногоны амсар/ гэмтэхээс сэргийлэн хөндлөн зүслэг хийж хүүхдээ эх барьж авдаг. Хярзангийн оёдол тавьсан боловч задарч эдгэрсэн эсвэл сорви татагдаж эдгэрсэн тохиолдолд эмгэг үүсч эхэд зовиур өгнө.

Зовиур:

  • Үтрээний эргэн тойронд сул, товойсон эсвэл ангайсан арьстай байх
  • Хярзангийн сорви хэт зузаан болж эдгэрсэн эсвэл татагдаж эдэгрснээр өөрт таагүй мэдрэмж төрөх
  • Үтрээний үрэвсэл, циститээр амархан өвчлөх
  • Сексийн үед таагүй мэдрэмж төрөх
  • Бэлгийн дур хүсэл буурах (бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байх)
  • Үтрээний цочрол, таагүй байдал, өвдөлт.

Оношлогоо:

     Нарийн мэргэжлийн эмч таны хэлсэн зовиур, өвчний түүх зэргийг харгалзан харах үзлэг, тэмтрэх үзлэг гэх мэт оношлогооны аргуудыг ашиглан онош тогтооно. Хярзангийн хуучин урагдлын зэрэг ба тухайн үеийн эдгэрэлтийн байдал, сорви зэргийг шинжилж үзээд таньд эмчилгээ зөвлөх болно.

Эмчилгээ:

     Оношлогооны дагуу булчин холбогч эдийн гэмтэлтэй тохиолдолд нөхөн сэргээх мэс засал эмчилгээ шаардлагатай юм. Мэс засал нь нугасны хөндийн мэдээ алдуулалттайгаар хийгдэх мэс засал юм.

Мэдээгүйжүүлэг: Нугасны мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Үтрээний наацын шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно. 45 хоноод бэлгийн харьцаанд орох хэмжээнд эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: