Давсаг сойх хагалгаа

Мэс засал үргэлжлэх хугацаа:

60минут

 Бага аарцгийн булчин ба холбогч эдийн гэмтэл, сулрал зэрэг олон шалтгаануудын улмаас давсаг унжилт үүсдэг. Бага аарцгийн хөндийд байрлах давсаг нь зэргэлдээ орших булчин холбогч эдүүдийн сулралын улмаас хэвийн байх ёстой байрнаасаа доош унжиж байрлана гэсэн үг юм. Энэ тохиолдолд эмчид очих зайлшгүй шалтгаанд хүргэдэг зовиур бол шээс задгайрлын зовиурууд байдаг.

Зовиур

  • Шээс задгайрал /ханиах, найтаах, инээх, хүнд юм өргөх үед шээс дусагнах…/
  • Дутуу шээсэн мэдрэмж төрөх
  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Дүлж шээх
  • Бөөрөнхий зүйл үтрээ рүү унжих, ил гарч ирэх
  • Бөмбөг дээр суух мэт мэдрэмж төрөх
  • Доош унжиж өвдөх

Оношлогоо:

 Нарийн мэргэжлийн эмч таны хэлсэн зовиур, өвчний түүх зэргийг харгалзан харах үзлэг, дотуур үзлэг, үтрээний толины үзлэг, эхо мөн шаардлагатай тохиолдолд шээсний шинжилгээ, төрөл бүрийн сорил гэх мэт оношлогооны аргуудыг ашиглан онош тогтоож шалтгааныг батлан тодруулна. Давсаг унжилт хэддүгээр зэрэгтэй явж байгааг оношлоно.

Эмчилгээ:

Онош тодорсны дараа түүнд тохирсон эмчилгээг авна. Эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ зэргээс сонгон хийнэ. Зарим тохиодолд оношоос хамааран эмийн ба мэс заслын эмчилгээ хавсран авах тохиолдол цөөнгүй бий. Мэс заслын заалт бүхий онош тодорсон тохиолдолд мэс засалд орно.

Мэдээгүйжүүлэг: Нугасны мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Үтрээний наацын шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Мэс заслын дараах хяналт:

Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм.

4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно. 45 хоноод бэлгийн харьцаанд орох хэмжээнд эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана.

Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: