Бэлгийн их уруулын хэлбэр засах мэс засал

 Бэлгийн их уруул нь жин нэмэх, огцом жин хаях, төрөлт, насжилт зараг шалтгаануудын улмаас үрчииж унжих нь бий. Бэлгийн их уруул нь ээрцэг ясны заадаснаас өрцний өмнөд хязгаар хооронд орших бэлгийн завсрын хоёр хажуугаар үүссэн арьсны босоо буланцар юм. Өөрөөр хэлбэл умдаг хэсгээс 2 тийш үргэлжлэн гуяны дотор талаар үргэлжлэх үсээр бүрхэгдсэн арьс, том хөлсний булчирхай ихтэй хэсэг юм. Бэлгийн их уруулын дотор ирмэгрээр бэлгийн бага уруул байрлана.

Зовиур:

  • Гоо зүйн хувьд тааламжгүй санагдах
  • Бариу хувцас/ретуз, бариу өмд, шорт/ өмсөх үед таагүй мэдрэмж төрөх
  • Бэлгийн их уруул нухагдах
  • Хамтрагчаасаа санаа зовох, өөртөө итгэлгүй байх

Эмчилгээ:

Томорсон, үрчийж унжиж тогтсон хэсгийг мэс заслын аргаар өөлж авах мэс засал хийнэ.

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Мэдээгүйжүүлэг: Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг

Хяналт:

        Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно. 30 хоноод бэлгийн харьцаанд орох хэмжээнд эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: