Бүдүүн гэдэсний хавдар

  Бүдүүн гэдэсний хавдар нь бусад хавдруудын адил хэвийн бус эсүүдийн хэт үржил юм. Аденоматоз ургацаг/полип/ гэх нь бий. Ургацаг гэдэг нь хоол боловсруулах эрхтэний салс бүрхүүлийн эд хэсэг газраа хэт их төлжин томорч булдруу шиг овойхыг хэлэх ба аденома гэдэг нь булчирхайн эс өсөж төлжсөнөөс болж үүссэн хавдар юм. 

Зовиур:

  • Хэвлийгээр хөндүүрлэж өвдөх
  • Өтгөн хатах
  • Бие сульдаж, ядрах
  • Өтгөн цустай гарах

Оношлогоо:

Ямар төрлийн хавдар байгааг оношлох, хортой хавдрыг үгүйсгэх зорилгоор оношлогоо шинжилгээ хийнэ.

  • Шулуун гэдэс тэмтрэх шинжилгээ: Шулуун гэдэсний хананд хэвийн бус бүтэц байгаа эсэхийг шалгах
  • Хорт хавдрын ургийн антиген
  • Өтгөний шинжилгээ:
  • Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
  • Компьютер томограф
  • Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЭТ-КТ)

Эмчилгээ:

     Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын аргаар хавдрыг авна. Хавдрын хэмжээ, байршил зэргээс шалтгаалан уруудах гэдэс, өгсөх гэдэс, шулуун гэдсэнд мэс засал хийнэ.

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

        Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно.

 -Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: