MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Шулуун гэдэсний цуурал
Шулуун гэдэсний амсрын цууралт нь шулуун гэдэсний салст бүрхүүл янз бүрийн шалтгааны улмаас гэмтэх үзэгдэл /урагдах, цуурах/ юм. Ихэвчлэн шамбарамын суурин дээр үүссэн байдаг ба арахаг өтгөн хаталт, төрөлт, БЗХӨ, гүйлгэлт зэрэг шалтгааны улмаас үүссэн байдаг. Энэ урагдал нь хөндөгдөж улмаар архаг хэлбэрт шилжин хатуу сорви болон үлддэг байна.
Зовиур:
- Хүндээр бие засах үед хошного орчим урагдаж буй мэт өвдөлт өгөх
- Бие зассаны дараа удаан хугацаагаар хөндүүрлэж өвдөх
Оношлогоо:
Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчийн үзлэгт орж оношлогоо хийгдэнэ.
Эмчилгээ:
Онош тогтоосон эмч таньд аль эмчилгээ тохиромжтой байгааг зөвлөх болно. Зарим тохиолдолд мэс заслын аргаар цууралтыг эмчилнэ.
Шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.