Мундас

     Шулуун гэдэс буюу хошногоны ойролцоох өөхлөг эдийн идээт үрэвслийг мундас гэнэ. Энэ өвчнийг анагаах ухаанд парапроктит гэж нэрлэдэг. Шулуун гэдэсний төгсгөл, хошногоны амсар хэсэгт 4-16 тооны шүүрэл ялгаруулдаг сувагтай булчирхайнууд байрладаг. Булчирхайн сувгаар нян орсноор булчирхайг үрэвсүүлж, шулуун гэдэс орчмын өөхөн эд үрэвсэж идээлэх шалтгаан болдог.

Шулуун гэдэсний булчирхайн үрэвсэл, шулуун гэдэсний салстын жижиг гэмтэл (хатсан өтгөн, дутуу боловсорсон хатуу зүйлс) үүссэнээс салстад язралт, цууралт, үүсч гэмтсэнээс халдвар дамжих нөхцөл бүрддэл, дархлаа сул байх зэрэг шалтгаан нөхцөл бүрэлдэж мундас үүсдэг.

Зовиур:

  • Халуурах
  • Хошного хэсэг өвдөх, улайх
  • Өвдөлтөөс шалтгаалан босох, суух, алхах хөдөлгөөн хязгаарлагдах
  • Хошного хэсгээр хавдах
  • Шээс хаагдах
  • Хошногоны амсарт идээт бүтэц харагдах

Оношлогоо:

     Асуумж ба үзлэгээр онош тогтооно. Хошногоор хурууны үзлэг хийх болон эндосонографи хийж үзнэ.

Эмчилгээ:

     Мундас байрлах байрлалаас шалтгаалан төрөл бүрийн мэсийн аргаар үрэвслийг нээж эмчилнэ.

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/

Хяналт:

        Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно.

 -Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: