Наботын уйланхайг нээж эмчлэх

     Умайн хүзүүний гадаргуу дээр үүссэн уйланхай юм. Умайн хүзүүний салиархаг шүүрэл ялгаруулдаг булчирхайн арьсны эсүүдээр бүрхэгдэн уутанцар маягийн бүтэц үүсгэдэг бөгөөд уутанцар дотор булчирхайгаас ялгарсан салсархаг шүүрэл дүүрч улмаар умайн хүзүүний уйланхай /наботын уйланхай/ үүсдэг. Үүсэх шалтгааны хувьд төрөлт, умайд цочрол өгөхүйц гэмтэл зэрэг шалтгаан нөлөөлдөг гэж үздэг.

Зовиур:

     Ихэвчлэн зовиургүй байх ба эмчийн үзлэгийн үед мэдэгддэг. Уйланхайн хэмжээнээс шалтгаалан томорсон үед тулж өвдөх, үтрээгээр эмгэг шүүрэл ялгарах, цус гарах зэрэг зовиур илэрч болно.

Оношлогоо:

     Эмчийн дотуур үзлэг болон хэт авиан оношлогоогоор батлагдана. Мөн CT, MRI зэргээр оношлож болно. Эмэгтэйчүүдийн колькоскопи ашиглан оношлох арга ч бий.

Эмчилгээ:

     Наботын уйланхай нь шүүрэл агуулсан уутанцар төст бүтэц учраас үүнийг нээж эмчлэх, доторх агуулагдахууныг эмчийн заавраар шинжилгээ авч шинжлэх, гарсан хариуг харгалзан үзэж эмчийн эмчилгээ зэргээр эмчилнэ.

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Мэс ажилбарын дараа эмчийн заасан хугацаанд давтан үзүүлж хянуулна.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: