Бартолины буглаа нээх

     Бартолины булчирхай нь үтрээний үүдэвч хэсгийг чийглэж өгөх үүрэгтэй ба бэлгийн бага уруулын дотор талд цорго нь нээгддэг. Бэлгийн их уруулын ба бага уруулын ирмэг орчимд байрладаг. Бэлгийн хавьтлын үед үтрээний үүдэвчийг чийглэх ач холбогдол бүхий булчирхай юм. Гадна бэлэг эрхтний үрэвслийн үед цорго наалдан битүүрч шүүрэл хуримтлагдан бууглаа уулинхай үүсэх тохиолдол их. Гарсан шүүрлээс шинжилгээ авч үзэхэд төрөл бүрийн үрэвсэл үүсгэгч халдвар илрэх нь олонтаа.

Зовиур:

  • Бэлгийн бага уруулын орчимд хавдах
  • Бэлгийн бага уруул орчим улайх
  • Бэлгийн бага уруул орчимд өвдөх /өвдөлтөөс шалтгаалан суух, алхах зэрэг хөдөлгөөн хязгаарлагдах/
  • Халуурах
  • Хавдаж томорсон бүтэц хагарч шүүрэл, идээ, цус гарах / шүүрэл гадагшилж хагарсны дараа өвдөх зовиур багасдаг/

Оношлогоо:

Эмч таны асуумж болон үзлэгээр бартолины булчирхайн үрэвслийг оношлоно.

Эмчилгээ:

    Эмч бартолины булчирхайн үрэвслийн хүнд хөнгөн, өмнөх дахилт давтамж зэргийг үндэслэн буглааг нээх, эсвэл булчирхайг авах зэрэг эмчилгээнүүдээс сонгоно. Мэс ажилбар, мэс заслын дараа шүүрлээс шинжилгээ авч эмийн эмчилгээ хавсарч хийнэ.

Шинжилгээ

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /нурууны бүсэлхийн рентген, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 30 хоноод амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй, хүнд юм өргөхгүй, цэвэр байлгах, бэлгийн харьцаанд  гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: