Суулгац тавих / авах

Суулгац тавих

     Суулгац нь өндөр үр дүнтэй, хэрэглэхээ больсны дараа жирэмслэх боломжтой аргуудын нэг юм. Суулгац нь өндгөн эс гадашлалтыг дарангуйлах, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийн хөдөлгөөний саатуулах журмаар жирэмснээс сэргийлдэг. Суулгац нь дунджаар 4 см урт 2 мм диаметр бүхий савх байдаг. Энэ савхнаас жирэмснээс хамгаалах даавар цус руу дунджаар 2 жилийн турш тогтмол ялгарсаар байдаг. Суулгацыг бугалганы дотор хэсгийн арьсан дор байрлуулдаг.

Суулгац авах

     Суулгацын дааврын нөлөө хувь хүнд тохирохгүй байх, хугацаа дуусах, эмэгтэй өөрөө жирэмслэхээр төлөвлөж буй үед суулгацыг байрлуулсан бугалганаас авна. Суулгацыг авснаас хойш жирэмслэх боломжтой болно.

Бидний бусад үйлчилгээ: