MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Ерөндөг тавих/авах
Даавартай ба металл агуулсан гэсэн 2 төрөлтэй.
Металлтай спираль нь алт, мөнгө, зэс зэрэг металл агуулсан байдаг. Хэлбэрийн хувьд т хэлбэрийн , цагираг хэлбэрийн гэх мэт олон хэлбэртэй. Та төрсөн эсэх, умайн хэлбэр зэргийг харгалзан үзээд ямар хэлбэрийн, ямар төрлийн спираль тавихыг шийднэ. Суулгац, дааврын эм уух, бэлгэвч хэрэглэх зэрэг олон төрлийн жирэмснээс хамгаалах аргуудаас эмчийн үзлэг болон өөрийн амьдралын хэвшил, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан сонгоно.
Хөхүүл болон бусад дааврын өөрчлөлттэй ээжүүдэд умайн ерөндөг нь жирэмснээс хамгаалах хамгийн тохиромжтой арга юм. Сүүний ягаралтанд ямар ч нөлөө үзүүлдэггүй бөгөөд 95% найдвартай байдаг. Хүндрэлгүй төрсөн тохиолдолд 6 долоо хоногийн дараанаас тавих боломжтой байдаг.
Спираль тавиулснаас хойш хагас жил тутам эмчид үзүүлж, спиралийг хөлгөөнд орохоос сэргийлж байх ёстой. Ерөндөг нь зэс, мөнгө, алт гэх мэт байгалийн металлууд агуулсны учир нь тэдгээр металлууд хуний биед үүсэх үрэвслийн процессыг бууруулах төдийгүй эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг. Даавар агуулсан ерөндгийг жирэмснээс хамгаалахаас гадна эмчилгээний зорилгоор, заалтаар ашигладаг.
Үйлчлэх механизм:
- Умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулна.
- Өндгөн эсийн амьдрах хугацааг бууруулна.
- Үр хөврөл умайн салстад бэхлэгдэхийг саатуулдаг.
- Даавар агуулсан ерөндөг нь умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр эр бэлгийн эс умайн хүзүүгээр нэвтрэхийг саатуулдаг. Өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг.
Хэрэглэж болохгүй тохиолдол:
- Жирэмсэн байж болзошгүй
- Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа
- Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3 сард/ буюу уг
- Өвчин сэдэрсэн
- Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай
- Үтрээний үрэвсэлтэй
Ерөндөг тавиулсан эхний 7 хоногт хориглох зүйлс:
- Бэлгийн харьцаанд орохгүй байх
- Хүнд юм өргөхгүй байх (фитнесийн хүч шаардсан дасгал г.м)
- Ванн, саун, бассейнд орохгүй байх (шүршүүрт орж болно)
Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ирж зөвлөгөө аваарай:
- Биений юм саатах
- Биений юм удаан хугацаагаар үргэлжлэх, цус их хэмжээгээр гарах, биений юмны
- хооронд цусархаг зүйл үзэгдэх
- Бэлгийн хавьтлын үед өвдөх
- Үтрээнээс хэвийн биш ягадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах (энэ нь
- халдвар байж болох юм)
- Утас тэмтрэгдэхгйй, богиноссон эсвэл уртассан байвал цаг алдалгүй эмчид
- үзүүлнэ.
Ерөндгийг хэзээ тавиулж болох вэ?
- Сарын тэмдгийн 3-5 дахь хоногт тавина.
- Хэрвээ жирэмсэн биш нь баталгаатай, үтрээ үрэвсэлгүй бол мөчлөгийн аль ч үед
- тавьж болдог.
- Умайн хүзүүнд улайлт үүсээгүй, үтрээний наацын шинжилгээгээр ямар нэгэн
- өөрчлөлт илрээгүй үед тавина.
Ерөндөг авах
Ерөндөг буюу спираль бүр умайд байх тохиромжтой хугацаа бий. Ихэвчлэн 5 жил умайд байх хугацаатай байдаг. Умайд байх хугацаа дууссан эсвэл эмэгтэй жирэмслэхээр төлөвлөж буй, спираль тохирохгүй байх, спираль доошилсон зэрэг умайд спиралийг цаашид байлгах боломжгүй болсон бол умайгаас спиралийг авна. Спиралийг авахын өмнө эмчийн үзлэгт орно. Авах ажилбарын үед үтрээ, умай зэрэгт үрэвсэлгүй байх хэрэгтэй. Спираль авсан цагаас хойш эмэгтэй жирэмслэх боломжтой болно.