MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Хэлүүг ил гаргаж, илүү арьсыг өөлж авах мэс засал
Хэлүү нь олон мэдрэлийн эсүүдээс тогтох, бэлгийн уруулын үзүүрийн завсар, урд хэсэгт байрлах жижиг хэсэг юм. Бэлгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хувь хүний онцлог, төрөлт, жин нэмэх, бэлгийн амьдрал зэрэг шалтгааны улмаас хэлүүг тойрон байрлах арьс томордог.
Зовиур:
- Гоо зүйн хувьд өөртөө итгэлгүй байдал үүснэ
- Бэлгийн үйл ажилагаанд таагүй мэдрэмж төрүүлнэ
Эмчилгээ:
Хэлүү тойрон хучсан илүү арьсыг өөлж авах мэс засал хийнэ.
Шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Бэлгийн харилцааг тодорхой хугацаанд хориглох нь зөв.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.