MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Умайн гуурсан хоолойг боох мэс засал
Умайн гуурс боох нь жирэмснээс хамгаалах төгс арга юм. Хэвийн үед өндгөвчинд үүссэн өндгөн эс нь гуурсан хоолойгоор дамжин зөөвөрлөгдөж эр бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Умайн гуурсан хоолойг боосноор өндгөн эс гуурсаар дамжин зөөвөрлөгдөж умайн хөндийд ирэх замыг хаах юм.
Та эмчийн үзлэг оношлогоонд орж эмч болон гэр бүлийнхэнтэйгээ жирэмснээс сэргийлэх арга, цаашдын гэр бүл төлөвлөлт зэргийг сайтар ярилцаж зөвлөлдөх хэрэгтэй. Жирэмслэлтээс хамгаалах аргууд дундаас хамгийн өндөр хувьтай сэргийлдэг, гаж нөлөөгүй арга боловч дахин жирэмслэх боломжгүй болдог тул та сайтар бодож үзэх хэрэгтэй.
Шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /нурууны бүсэлхийн рентген, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй, хүнд юм өргөхгүй гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.