Бугалганы унжсан арьс, өөх авах мэс засал

     Эмэгтэйчүүдийн дунд цөөнгүй тохиолддог гадаад үзэмж, өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг зүйл бол бидний дунд авгай мах гэж яригддаг бугалганы өөх, унжсан арьс билээ. Дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьсан боловч бугалганы хэсэгт унжсан арьс өөх үлдэх нь их.

Эмчилгээ:

     Бугалганы унжсан арьс өөх авах мэс засал буюу авгай мах авах мэс засал нь бугалганы дотор талд зүслэг хийж илүүдэл арьс өөхийг авах мэс засал юм. Үүний үр дүнд:

  • Бугалганы доош унжсан илүүдэл арьсыг багасгана
  • Гарны бугалга хэсгийн хэлбэрийг тодорхойлдог доод талын тулгуур эдийг чангалж, толигор болгоно
  • Гарны бугалга хэсгийн өөхийг хэсэгчлэн багасгана

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Үтрээний наацын шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно.

Шарх бүрэн эдгэртэл хүнд юм өргөхгүй, хэт ачаалалтай хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Эмчийн заасан товлолын дагуу давтан үзлэгт ирж хянуулан боолт хийлгэнэ.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: