Хөхний булчирхайн зангилаат үүсвэр авах

Хөхний фибройд нь хөхний арьсан доор байрладаг хатуу тогтоцтой, гөлгөр гадаргуутай, хөдөлгөөн бүхий эд юм. Өвдөлтгүй байх нь элбэг. Фибройд үүсэх шалтгаан бүрэн тодорхой бус байгаа ба эмэгтэйчүүдийн дааврын шалтгаантай байх магадлал өндөр гэж үздэг.

Гол нөлөө үзүүлж байх магадлалтай даавар нь эмэгтэйчүүдийн эстроген даавар ба хөхний булчирхайн мэдрэг чанартай холбон тайлбарладаг. Насны хувьд 30-аас доош насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байдаг байна. Жирэмсэн үед ихэвчлэн үүсдэг, цэвэршилтийн үед шимэгдэж жижигрэх хандлагатай. Жирэмснээс хамгаалах эмийг эрт ууж эхлэх зэрэг нь мөн шалтгаан болж байх магадлалтай гэж үздэг.

Зовиур:

  • Хөхөнд хатуу, гөлгөр зүйл тэмтрэгдэнэ
  • Хэмжээнээс шалтгаалан хөний зөв хэлбэр алдагдах

Оношлогоо:

  • Эмчийн асуумж, үзлэг
  • Хөхний эхо
  • Хөхний рентген
  • Маммографи

Эмчилгээ:

     Хөхний фибройд эдийн хэмжээ, өвдөлт зовиур өгч байгаа эсэхийг харгалзан эмчилгээний тактик боловсруулна. Фибройд эд нь хажуугийн эдүүдээ дарах, өвдөлт их байх, томрох процесс хурдацтай явагдаж байгаа бол мэс заслын аргаар авах заалттай юм.

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй, хүнд юм өргөхгүй гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: