MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Харвин авах мэс засал
Харвин авах мэс засал- Tummy tuck /Abdominoplasty/
Жирэмслэлт төрөлт, огцом таргалалттай холбоотойгоор үүссэн арьсны язралт, сунаж тогтсон хэвлийн бүтцээс болоод гадаад үзэмж, өдөр тутмын үйл ажиллагаанд түвэгтэй байх асуудал үүсдэг. Зөв хэлбэр бүхий хэвлийтэй болохын тулд бидний ихэнх нь дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм барих гэх мэт аргыг хэрэглэдэг боловч төдийлөн амжилт олохгүй байх тохиодол их бий.
Биеийн жин хэвийн хэмжээнд хүрсэн ч арьсны эргэшгүй өөрчлөлт үүсч язарч сунаж тогтсон байдаг ба хэвлийн шулуун булчингийн хооронд суларч салсан зай үүсч тогтсоноос төрөхийн өмнөх хэмжээнд хүрдэггүй.
Оношлогоо:
Биеийн хэмжилт хийж, хэвлийн шулуун булчин салсан байгаа эсэхийг үзэж тодруулаад хэвлийн нөхөн сэргээх мэс заслын заалттай эсэхийг таньд зөвлөж өгөх юм.
Шинжилгээ:
- Үтрээний наацын шинжилгээ
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Эмчилгээ:
Тummy tuck гэж нэрлэгддэг харвин авах мэс засал нь илүүдэл өөх болон арьсыг арилгаж, суларч салсан булчингуудыг сэргээж, хэвлийн язарч суларсан арьсыг илүү толигор, чанга болгодог.
Мэдээгүйжүүлэг: Нугасны мэдээгүйжүүлэг
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм.
4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно. Шарх бүрэн эдгэртэл 30-45 хоног хэвлийг тэнийлгэхээргүй байрлалтай байж унтахдаа цээж болон хөлний доор дэр эвэх хэрэгтэй зэрэг дэглэм баримтална.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.