MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Охин хальс нөхөх мэс засал
Онгон хальс нь үтрээний үүд хэсэгт байрлах салст бүрхүүл юм. Энэ нь хэлбэрийн хувьд өвөрмөц өөр өөр байдаг. Бэлгийн харилцаанд орсон үед бүрэн бүтэн байдал нь алдагддаг. Гэвч бэлгийн харилцаанд орохоос гадна, гаднын биет орох, механик гэмтэл авах, зарим төрлийн спортоор хичээллэх үед санамсаргүй байдлаар онгон хальс цоорох тохиолдол бий.
Бэлгийн харьцаанд орох зохистой хугацаа гэж тодорхой заасан хугацаа байдаггүй боловч аль болох насанд бүрэн хүрч, шийдвэр гаргах бүрэн чадамжтай, сэтгэл хөдлөлөөр бус хариуцлага хүлээх бүрэн чадамжтай болсон үедээ бэлгийн харьцаанд орох нь зөв юм.
Өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн бойжилт эхэлсэнтэй холбоотой сэрэл мэдрэмж өсөх, сониуч зандаа хөтлөгдөх, эцэг эхийн хараа хяналт сул байх, бодит байдал бус сэтгэл хөдлөл бусдын ятгалгаар бэлгийн харьцаанд орох тохиолдлууд цөөнгүй болоод байна. Мөн энд насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татах, хүчирхийллийн гэмт хэрэг цөөнгүй сонсогдох болсныг ч дурьдах хэрэгтэй. Эдгээрээс шалтгаалан бие болоод сэтгэл зүйн хувьд их хохирол амсдаг.
Оношлогоо:
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт орж охин хальс бүрэн байдлаа алдсан эсэх, мэс заслын бэлтгэл хэрхэн хангах талаар зөвлөгөө аваарай
Эмчилгээ:
Янз бүрийн шалтгаанаар гэмтэж, бүрэн бүтэн байдлаа алдсан охин хальсыг нөхөн сэргээх мэс засал эмчилгээ бий.
Шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Мэдээгүйжүүлэг: Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг
Хяналт:
Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд хагас хэвтрийн дэглэм барина. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах болон хоол идэх гэх мэт зүйлсийг хийхдээ босох ба бусад үед хэвтэх дэглэм баримтлах юм. 4-7 хоногийн дараагаас онцын хориглох заалттай биш бол ажилдаа орж болно.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.