Хөхний толгой гаргах мэс засал

Хөхний толгой нь эмэгтэйн гоо үзэмжид нөлөө бүхий үүрэг гүйцэтгэхээс гадна хүүхэд хөхүүлэх чухал үүрэгтэй юм. Хөхний толгой шигдсэн байрлалтай үед гадаад үзэмж өөрт таалагдахгүй байхаас гадна хүүхдээ хөхүүлэхэд түвэг учирна.

Хөхний толгойн шигдэлтээр дараах 4 ангиллаар ангилдаг.

  • Хөхний толгойгоо гараараа татахад товойн гарч, тэр байдлаараа удаан тогтдог
  • Хөхний толгойгоо гараараа татах хэцүү, татаж гаргаад тавихад буцаж дотогш ордог
  • Хөхний толгойгоо гаргах их хэцүү, татсан ч буцаад ордог
  • Хэчнээн татсан ч хөхний толгой гарч ирдэггүй

Эмчилгээ:

Эхний төрлөөс бусад үед хөхний толгойг мэсийн аргаар гаргах арга хэмжээ авах хэрэгтэй.

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /Нурууны рентген-бүсэлхий хэсэг , цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

        Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд үргэлжилнэ.

 -Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: