MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Хөх жижигрүүлэх мэс засал
Хөх жижигрүүлэх мэс засал /Breast Reduction/
Эмэгтэйчүүд хэт том хөхтэй байх нь олон зовиур үүсгэдэг учраас хөхөө багасгах тохиолдол цөөнгүй бий. Том хөх нь амархан унжих нэг шалтгаан болохоос гадна энэ байдал нь хүүхэд хөхүүлсний дараа илүү унжиж таагүй байдлыг үүсгэдэг.
Зовиур:
- Нуруу мөрөнд ачаалал өгч чилэх, өвдөх
- Мөр нурууны ачааллаас шалтгаалан бөгтийх
- Хөхний доод нугалаас хэсгээр хөлрөх
- Хөхний доод нугалаас хэсгээр нурах, шархлах
- Хөдөлгөөн хийхэд түвэгтэй байдал үүсэх
- Өөрийн харагдах байдлаас болоод сэтгэл дундуур байх
- Хувцас сонгоход цээжний размер таарахгүйгээс түвэгтэй байдал үүсдэг
Эмчилгээ:
Хөхөө багасгах мэс засал нь хөхний арьс ба эд эсийг авч, хэлбэрийг өөрчлөн дээшлүүлж, илүү жижиг, пропорциональ цээжний хэмжээг бий болгодог.Жижиг хөхтэй байх нь нуруунд ирэх ачааллыг эрс багасгаж, нурууны өвдөлтөөсөө салдаг, өдөр тутмын үйл ажиллагаа маш хөнгөн болдог. Хөхний нугалаас хэсгийн арьсны нуралт, шархлаа зэргээсээ салдаг.
Мэдээгүйжүүлэг: Нугасны мэдээгүйжүүлэг
Хяналт:
Хөхний мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш биеийн ачаалал ихтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол ажилдаа орж болно. Мэс заслаас хойш тодорхой хугацаанд гараа дээш өргөхгүй байх, хүнд юм өргөх байх гэх мэтчилэн эмчийн зөвлөсөн дэглэмийг баримтлах хэрэгтэй. Давтан үзлэгт ирж эмчдээ үзүүлж, боолт хийлгэнэ. Мэс заслын дараа 2 сар зориулалтын хөхөвч зүүнэ.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.