MedCare Clinic – Эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг
Хөх сойх мэс засал
Хөх сойх – хөх сойх /Breast lift/
Эмэгтэй хүний хөх нь цаг хугацааны явцад өөрчлөгддөг бөгөөд залуу насны хэлбэр, бат бөх байдлаа алддаг. Эдгээр өөрчлөлтүүд болон арьсны уян хатан чанар алдагдах нь дараах шалтгааны улмаас үүсдэг:
- Жирэмслэлт
- Хөхөөр хооллох
- Жингийн хэлбэлзэл
- Хөгшрөлт
- Таталцал
- Удамшил
Оношлогоо:
Эмчийн үзлэг, хэмжилтээр таны хөх хэвийн байх ёстой хэмжээсүүдтэй таарч байгаа эсэх, хөхний унжилтын зэрэг нь ямар байгааг тогтоож, хөх сойх мэс заслын төрлүүдээс ямар хэлбэрийн сойлтоор сойвол илүү тохиромжтой, үр дүнтэй байхыг зөвлөдөг. Хөхний эхо, маммографийн шинжилгээ зэргийг харгалзан таны эмчилгээ, мэс заслыг төлөвлөнө.
Эмчилгээ:
Хөх сойх мэс засал нь хөхний унжилтын зэргээс шалтгаалан олон төрлөөр хийгддэг. Хөх сойх мэс засал нь хөхний унжсан арьсыг арилгаж, эргэн тойрны эдийг чангалж, хөхний шинэ хэлбэрийг сэргээж, дэмжиж өгдөг. Хөх сойх мэс засал нь таны цээжний хэлбэрийг зөв болгож, илүү залуу харагдахад тусална. Энэ мэс засал нь мэс засал нь таны хөхний хэмжээг мэдэгдэхүйц өөрчлөхгүй, эсвэл хөхний дээд хэсгийг бөөрөнхийлдөггүй. Хэрэв та хөхөө илүү дүүрэн харагдуулахыг хүсч байвал хөхөө томруулах мэс засалтай хавсарч хийвэл илүү үр дүнтэй. Хэрэв та жижиг хөхтэй болохыг хүсч байвал хөх сойх мэс заслыг хөхний жижигрүүлэх аргыг хослуулан хэрэглэж болно.
Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг
Шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Серологи /В,С,Дох,Тэмбүү/
- Багажын шинжилгээ: / хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/
Хяналт:
Хөхний мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш биеийн ачаалал ихтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол ажилдаа орж болно. Мэс заслаас хойш тодорхой хугацаанд гараа дээш өргөхгүй байх, хүнд юм өргөх байх гэх мэтчилэн эмчийн зөвлөсөн дэглэмийг баримтлах хэрэгтэй. Давтан үзлэгт ирж эмчдээ үзүүлж, боолт хийлгэнэ. Мэс заслын дараа 2 сар зориулалтын хөхөвч зүүнэ.
-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.