Хөх томруулах мэс засал

     Энэхүү мэс засал нь жингээ хассан эсвэл хүүхэд хөхүүлсний дараа алдсан хөхний хэмжээг сэргээж, хөхний хэлбэрийг илүү зөв хэлбэртэй болгож, хөхний тэгш бус байдлыг арилгадаг. Хөхний суулгацыг хөх авах мэс засал эсвэл гэмтлийн дараа хөхний нөхөн сэргээх эмчилгээ болгон мөн ашиглана.


Хөх томруулах мэс заслын үр дүнд:     

  • Хөхний бүрэн байдал, проекцийг нэмэгдүүлнэ.
  • Хөх, биеийн галбирын тэнцвэрийг сайжруулна.
  • Өөрийнхөө дүр төрх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Оношлогоо:

     Эмчийн үзлэг, хэмжилт хийж, таны хүсэл сонирхол ба биеийн харьцаа, хөхний хэмжилт зэргийг харгалзан таньд тохирсон имплантын хэмжээг сонгоно. Мөн хэмжилтийн явцад хөхний унжилт байгаа эсэхийг тодруулаад хөх сойх мэс засал хавсарч хийгдэх шаардлагатай эсэх, хэрвээ шаардлагатай бол ямар төрлийн сойлт хийвэл илүү үр дүнтэй болохыг зөвлөх болно. Хөхний эхо, маммографийн шинжилгээ зэргийг харгалзан таны эмчилгээ, мэс заслыг төлөвлөнө.

Эмчилгээ:

     Хөх сойх мэс засал нь хөхний унжилтын зэргээс шалтгаалан олон төрлөөр хийгддэг. Хөх сойх мэс засал нь хөхний унжсан арьсыг арилгаж, эргэн тойрны эдийг чангалж, хөхний шинэ хэлбэрийг сэргээж, дэмжиж өгдөг. Хөх сойх мэс засал нь таны цээжний хэлбэрийг зөв болгож, илүү залуу харагдахад тусална. Энэ мэс засал нь мэс засал нь таны хөхний хэмжээг мэдэгдэхүйц өөрчлөхгүй, эсвэл хөхний дээд хэсгийг бөөрөнхийлдөггүй. Хэрэв та хөхөө илүү дүүрэн харагдуулахыг хүсч байвал хөхөө томруулах мэс засалтай хавсарч хийвэл илүү үр дүнтэй. Хэрэв та жижиг хөхтэй болохыг хүсч байвал хөх сойх мэс заслыг хөхний жижигрүүлэх аргыг хослуулан хэрэглэж болно.

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээгүйжүүлэг

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: / хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

Хөхний мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш биеийн ачаалал ихтэй ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол ажилдаа орж болно. Мэс заслаас хойш тодорхой хугацаанд гараа дээш өргөхгүй байх, хүнд юм өргөх байх гэх мэтчилэн эмчийн зөвлөсөн дэглэмийг баримтлах хэрэгтэй. Давтан үзлэгт ирж эмчдээ үзүүлж, боолт хийлгэнэ. Мэс заслын дараа 2 сар зориулалтын хөхөвч зүүнэ.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: