Барби мэс засал

Шалтгаан:

     Даавар, гэмтэл, эмгэг судасжилт зэрэг шалтгааны улмаас бэлгийн бага уруул томорсноор нухах, гоо зүйн хувьд тааламжгүй мэдрэмж төрүүлэх зэрэг зовиур үүсгэдэг.

Зовиур:

  • Бэлгийн бага уруул нухаж өвдөх
  • Бэлэг эрхтэн амархан бохирдох, үрэвсэх
  • Гоо зүйн хувьд өөрт таагүй иэдрэмж төрүүлэх

Оношлогоо:

     Нарийн мэргэжлийн эмч таны хэлсэн зовиур, өвчний түүх зэргийг харгалзан үзлэг хийж онош тогтооно.

Эмчилгээ:

     Оношын дагуу бэлгийн бага уруул засах мэс засал хийх заалттай бол уг мэс заслаар хэвийн хэмжээтэй болгож өгнө. Мэс заслыг хэсгийн мэдээ алдуулалттай хийнэ. Энэ мэс заслыг хийхдээ мэс заслын удирдамжын дагуу хэлүү болон бусад бүтэц, мэдрэл зэргийг гэмтээлгүй хийнэ.

Мэдээгүйжүүлэг: Хэсгийн мэдээ алдуулалт

Шинжилгээ:

  • Үтрээний наацын шинжилгээ
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 цаг эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаанд эмчийн зөвлөснөөр зарим хүнд ачаалал өгөхүйц хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.  Давтан үзлэгээр 30 хоноод бэлгийн харьцаанд орох хэмжээнд эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: