Тэнэмэл хөхний эд авах мэс засал

     Сүүний булчирхай нь цээжний булчингийн хальсан дээр байрлах хүүхдээ хооллох үүрэг бүхий булчирхай юм. Жирэмсэн үед энэ булчирхай томорч, төрсний дараа хөхөнд сүү орж хүүхдээ хооллодог билээ. Гэтэл хэвийн үед зөвхөн хөхөнд байрлах ёстой булчирхай нь өөр газар байрлан хөгжиж болдог. Суга, хэвлий гэх мэт газар байрласан байх тохиолдол бий. Суганы өмнөд хэсэгт хөхний эд, хөхний толгой төст бүтэц тодорхойлогдох нь бусад тохиолдлоосоо их бөгөөд эмэгтэйчүүдийн 2%-6%, эрэгтэйчүүдийн 1%-3%-д тэнэмэл хөх тодорхойлогддог гэх судалгаа бий.

Зовиур:

  • Гоо сайхны хувьд таагүй байдал үүсэх
  • Ханцуйгүй цамц, даашинз өмсөх үед суганы урд илүү мах бултайдаг
  • Эмзэглэх /биений юм ирэх, жирэмсэн үед/
  • Нухах, хавдах

Оношлогоо:

     Эмчийн үзлэгээр хөхний эд буюу сүүний булчирхай хэр том байгаа, толгой төст бүтэц, тойроод өөхний эд ямар байгаа зэргийг үндэслэн мэс заслын төлөвлөнө.

Эмчилгээ:

     Нэмэлт сүүний булчирхай/тэнэмэл хөх/ байрласан газарт жижиг зүслэг хийж илүү сүүний булчирхай ба толгой төст бүтэц зэргийг мэс заслын аргаар авна.

Мэдээгүйжүүлэг: Ерөнхий мэдээ алдуулалт

Шинжилгээ:

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /алат,асат,сахар,шүлтлэг фосфотаза,нийт билүрүбин,нийт уураг/
  • Цус бүлэгнэлтийн шинжилгээ
  • Серологи /В,С,Дох,Тэмбүү/
  • Багажын шинжилгээ: /хөхний эхо, маммографи, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг/

Хяналт:

    Мэс заслын дараа 1 хоног эмнэлэгтээ хэвтэн хянуулна. Үүнээс хойш гэртээ 4-7 хоног анхдагч эдгэрлийн хугацаа байдаг. 45 хоноод оёдлын утас бүрэн хайлж амьдралын хэвийн хэвшилдээ орох хэмжээний эдгэрсэн байх ба энэ хугацаанд эмнэлэгтээ хяналтын үзлэгт хамрагдана. Энэ хугацаанд хэт хүнд ажил хөдөлгөөн хийхгүй,суга руу шигдсэн хувцас өмсөхгүй байх, хүнд юм өргөхгүй гэх мэт эмчийн таньд өгсөн зөвлөгөөний дагуу байна.

Мэс заслын ач холбогдол

  • Хөдөлгөөний чөлөөтэй байдал: Илүүдэл эдийг арилгаснаар биеийн хөдөлгөөн илүү хялбар болно.
  • Эрүүл мэндийн эрсдэл бууруулна: Үрэвсэл, халдвар зэрэг асуудлуудаас сэргийлнэ.
  • Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ: Илүүдэл эдгүй байдал нь тухтай, өөртөө итгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Та мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмч нарын үзлэгт орсноор авах боломжтой.

Бидний бусад үйлчилгээ: