Цэвэршилт гэдэг нь эмэгтэйчүүдийн бие махбодийн байгалийн өөрчлөлт бөгөөд ихэнхдээ 40-50 насны үед эхэлж, 12 сар хүртэл үргэлжилдэг. Энэ нь эмэгтэйчүүдийн биеийн дааврын түвшний өөрчлөлтөөс үүдэн үүсдэг бөгөөд хамгийн гол өөрчлөлт нь эстроген дааврын хязгаарлагдмал үйлдвэрлэл юм. Эстроген дааврын хэмжээ буурах нь олон төрлийн биологийн өөрчлөлт үүсгэдэг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн амьдралын чанарт нөлөөлдөг.

цэвэршилт

Цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөөс үүдэн биед олон шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Зарим эмэгтэйчүүд үүнийг “цэвэршилтийн үеийн өөрчлөлт” гэж нэрлэдэг ч, энэ нь таны бие махбодь бүхэлдээ амьдралын хэмнэлд томоохон өөрчлөлт авчирдаг. Тиймээс цэвэршилт эхлэх үед анхааралтай байх, шинж тэмдгүүдийг эрт илрүүлж, тохирох эмчилгээ цаг алдалгүй хийх нь чухал.

Цэвэршилт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн бие махбодийн маш олон өөрчлөлтүүдийг үүсгэдэг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь бүх эмэгтэйчүүдэд нэгэн адил илэрдэггүй бөгөөд зарим нь зовиургүй, байсан ч үл мэдэгдэхүйц зөөлөн байх боломжтой. Зарим эмэгтэйн шинж тэмдгүүд нь хавсарсан байдлаар мөн янз бүрийн хугацаагаар илрээд болиод байдаг бол зарим хүнд тасралтгүй хугацаанд шинж тэмдэг зовиурууд үргэлжлэн илэрч болдог.

Сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлт

цэвэршилт

Цэвэршилт эхлэхийн өмнө эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгддөг. Энэ нь сарын тэмдэг удаан ирэх, эсвэл хугацаа хоцорч ирэхээс эхэлдэг бөгөөд сүүлдээ сарын тэмдэг бүр зогсож, 12 сар гаруйн хугацаагаар тогтмол ирэхээ болих нь цэвэршилт эхлэхийг илтгэдэг.

Гэмтэл, хуурайшилт

цэвэршилт

Цэвэршилтийн гол шинж тэмдгүүдийн нэг нь үтрээний хуурайшилт юм. Үтрээний салстын чийгшил багасаж, энэ нь бэлгийн харьцаанд орох үед өвдөлт үүсгэх, бэлгийн мэдрэмж буурах зэрэг асуудал үүсгэдэг. Зарим эмэгтэйчүүдэд энэ нь бэлгийн харьцааны үед таагүй мэдрэмж үүсгэн, өвдөлт илрэх зэрэг асуудалтай тулгардаг.

Гормоны өөрчлөлттэй холбоотой халуурах

цэвэршилт

Эмэгтэйчүүдийн ихэнх нь цэвэршилтэд шилжих үед халуу оргих, хөлс гоожих зэрэг шинж тэмдгүүдийг мэдэрдэг. Эдгээр халуу оргих, хөлрөх үзэгдэл нь дааврын өөрчлөлттэй холбоотой бөгөөд эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд саад учруулдаг.

Нойргүйдэл

цэвэршилт

Цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт нь нойргүйдэл үүсгэж, амархан сэрэх, шөнөжин унтаж чадахгүй байх явдал үүсгэдэг. Зарим эмэгтэйчүүд тайван амрахад хүндрэлтэй болж, энэ нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Эрч хүчний бууралт, ядаргаа

цэвэршилт

Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн бие махбодь төдийгүй сэтгэл зүйд ч мөн хүчтэй нөлөөлдөг. Эмэгтэйчүүд ядарч, эрч хүчгүй болж, энэ нь цаашлаад амьдралын өдөр тутмын хэв маягт саад учруулж болзошгүй. Энэхүү сэтгэл зүйн болон биеийн сульдаа нь цэвэршилтийн үеийн бас нэгэн шинж тэмдэг болон илэрдэг.

эмэгтэйчүүд, мэс заслын эмнэлэг

medcare clinic

Тав тухтай орчинд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, олон жилийн туршлагатай мэргэжлийн чадварлаг эмч нар бүсгүй таны эрүүл мэндийг найдвартай хамгаалахын төлөө дараах чанар стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.

Цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдийг хэрхэн арилгах вэ?

цэвэршилт

Үтрээний PRP эмчилгээ нь цэвэршилтийн үед үүсэх асуудлууд (хуурайшилт, мэдрэмжийн бууралт, зовиур) засах хамгийн үр дүнтэй, байгалийн гаралтай арга юм. Энэхүү эмчилгээ нь таны өөрийн цуснаас гарган авсан эсийг үтрээний салстад нэвтрүүлж, арьс, салстын байгалийн чийгшлийг сэргээх, мэдрэмжийг сайжруулах зорилготой.

  1. Үтрээний чийгшил нэмэгдүүлэх
    Үтрээний PRP эмчилгээ нь үтрээний чийгшлийг нэмэгдүүлж, хуурайшилттай тэмцэхэд тусалдаг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй мэдрэмжийн бууралт, өвдөлт үүсэх эрсдлийг багасгадаг.
  2. Бэлгийн мэдрэмжийг сэргээх
    PRP эмчилгээ нь үтрээний булчингийн уян хатан чанарыг сайжруулж, бэлгийн харьцааны үед мэдрэмжийг сэргээхэд тусалдаг.
  3. Бэлгийн харьцааны үед зовиур багасгах
    Үтрээний PRP эмчилгээ нь үтрээний уян хатан чанарыг сайжруулж, бэлгийн харьцааны үед өвдөлтгүй байх боломжийг олгоно. Энэ нь цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн үр дүнтэй эмчилгээний нэг юм.

Зөвлөмж

Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн амьдралд томоохон өөрчлөлт авчирдаг. Гэвч Цэвэршилтийн шинж тэмдгүүдийг зохих аргаар эмчлэх, арилгах нь таны амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Үтрээний PRP эмчилгээ нь цэвэршилтээс үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслах үр дүнтэй арга юм. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавих нь таны сэтгэл санааг сэргээж, амьдралыг амттай, эрүүл өнгөрүүлэхэд тусална.

шээс задгайрах

Шээс Задгайрах Шалтгаан, Шинж Тэмдгүүд, Эмчилгээ

Posted on
0 Comments
Шээс задгайрах нь эмэгтэйчүүдийн амьдралын чанарт болон сэтгэл зүйн байдалд ихээхэн нөлөөлж, өдөр тутмын амьдралд хүндрэл учруулдаг асуудал юм. Энэ нь шээсний замын булчингийн гэмтэл, сулрал эсвэл шээсний хяналтаа алдахаас үүдэлтэй бөгөөд шээхэд үлдэгдэл шээс үлдэж өмдөө норгох, хүсээгүй буюу суултуурт суугахгүй үед гэнэт шээс урсаж эхлэх эрсдэлтэй байдаг. Шээс задгайрах нь зөвхөн биеийн төдийгүй…
Эмэгтэйчүүдийн PCR Шинжилгээ

Эмэгтэйчүүдийн PCR Шинжилгээ

Posted on
0 Comments
Эмэгтэйчүүдийн PCR Шинжилгээ: Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой. PCR Шинжилгээ гэж…
Спираль

Жирэмснээс хамгаалах Спираль

Posted on
0 Comments
Жирэмснээс хамгаалах Спираль : Жирэмснээс хамгаалах аргууд олон төрөлтэй байдаг ч спираль нь хамгийн түгээмэл, үр дүнтэй, удаан хугацаанд хамгаалах сонголтуудын нэг юм. Энэ нийтлэлд бид спираль тавих, хэрхэн үйлчилдэг, давуу тал, сул тал, тавих үед юуг анхаарах ёстой, мөн эмчийн зөвлөмжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. Спираль гэж юу вэ? Спираль нь умайд суурилуулдаг жижиг…
хамгийн сайн эмэгтэйчүүдийн эмнэлэг

Хамгийн Сайн Эмэгтэйчүүдийн Эмнэлэг сонгох шалтгаан

Posted on
0 Comments
Хамгийн Сайн Эмэгтэйчүүдийн Эмнэлэг ямар байх ёстой вэ? Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд бол хүний амьдралын чанарт хамгийн их нөлөөлдөг чухал салбар юм. Эмэгтэйчүүдийн эмнэлэг сонгох нь зөвхөн физик эрүүл мэндийн асуудал шийдэхээс илүүтэй, сэтгэл зүй, амьдралын чанар, гоо сайхны асуудалтай холбогддог. Тиймээс, эмэгтэйчүүдийн эмнэлэг сонгохдоо хамгийн анхаарах зүйл бол тухайн, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, тэдгээрийн ур…
хөх томруулах мэс засал

Хөх Томруулах Мэс Засал Өмнөх Бэлтгэл, Аргууд, Үр Дүн, Эмчилгээ

Posted on
0 Comments
Хөх томруулах мэс засал нь эмэгтэйчүүдийн гоо сайхны хамгийн түгээмэл мэс заслын нэг бөгөөд биеийн галбирын тэнцвэрийг сайжруулах, хөхний хэмжээ болон хэлбэрийг сайжруулах зорилгоор хийгддэг. Мэс засал нь хөхний хэмжээ, хэлбэрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн байдалд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нийтлэлд бид хөх томруулах мэс засалд хэрхэн бэлтгэх, мэс заслын үр дүн,…
Бэлгийн замын халдварт өвчин шинж тэмдэг

Эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин, шинж тэмдэг

Posted on
0 Comments
Эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) нь эрүүл мэндийн ноцтой асуудал бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн үргүйдэл, хорт хавдар, жирэмсний эрсдэл зэрэг олон хүндрэл үүсгэдэг. Бэлгийн замын халдварт өвчин нь олон төрлийн халдваруудаас үүсдэг бөгөөд зарим нь шинж тэмдэггүй байж болдог. Гэхдээ зарим халдварууд нь тодорхой шинж тэмдэгтэй илэрч, эмчилгээг цаг алдалгүй авах шаардлагатай болдог. Эмэгтэйчүүдийн…