Үс, хуйх нөхөн сэргээх PRP эмчилгээ

Тромбоцит эсээр баяжсан сийвэнг таны өөрийн цуснаас гарган авсан амин хүчил, уураг, эрдэс бодис, өсөлтийн фактор, витамин агуулсан шингэнийг үсний халзарсан, шингэрсэн хэсгийн хуйханд тарьснаар тэжээлгүй болсон үсний хүүдийнүүд тэжээгдэн нөхөн төлжих процесс эрчимтэй явдагдаж эхэлснээр таны тулгамдаж буй асуудал шийдэгдэх болно.
Өөрийн эсийг өөрт нь тарьж байгаа учраас тохироо сайтай, гаж нөлөө хамгийн багатай мөртлөө үр дүн сайтай үс нөхөн төлжүүлэх, сэргээх эмчилгээ юм.

Та үс, хуйхны PRP эмчилгээ хийлгэснээр:

  • Үсний уналт багасна.
    Үс ургах процесс эрчимжинэ.
    Үс халзарсан хэсэг дэх үсний хүүдий төлжиж үс ургана.
    Үсний уутанцрыг нөхөн сэргээж, үсний угийг бэхжүүлнэ.

 

  • Хүүхэд төрүүлсний дараах үс уналт
    Үс халзралт
    Үс их унаад шингэрээд байгаа бол та үсний PRP эмчилгээ хийлгэснээр дээрх үр дүнг харах болно.
    Үс хуйхны гэмтэл болон шалтгаанаас хамааран 3-6 удаагийн оролт нь 1 курс болно.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency