Хэлүү хучсан арьсны өөрчлөлт, унжилтыг засах

Хэлүү нь мэдрэлийн төгсгөл ихтэй мэдрэг эрхтэн ба түүнийг хучсан арьс нь хувцас хунарт үрэгдэж холгохоос сэргийлэх ач холбогдол бүхий арьсаар хучигдсан байдаг. Энэ арьс байх ёстой хэмжээнээсээ том байх, томрох, гэмтэж урагдах зэргээс шалтгаалан хувцсанд үрэгдэх, бэлгийн харьцааны үед болон бусад үед ч эвгүй мэдрэмж үүсгэх зовиур бий болгодог. Хэлүү хучсан арьсны энэ өөрчлөлтийг мэргэжлийн косметогинекологи эмч мэс заслаар засч янзалдаг. Өөрчлөлт ямар байгаагаас шалтгаалж хийгдэх ажилбар харилцан адилгүй байдаг.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency