Харвин тайрах мэс засал

Хэвлийн арьс хэт таргалалтын дараах жин хасах үед, хүүхэд төрүүлсний дараа унжиж тогтох, хэвлийн босоо том булчин хоорондоо салсны улмаас хэвийн жинтэй байсан ч гэдэс урагшаа цодойж, татагдахгүй байх, өмнө нь хийлгэж байсан кесар болон бусад мэс заслын сорви хонхойж, наалдаж эдгэснээс хэвлий урдуураа хоёр хуваагдаж харагдах зэрэг гоо зүйн хувьд, эрүүл мэндийн хувьд ч асуудал үүсгэдэг. Хэвлийн суларч унжсан арьстай өөхөн эд, сорвийг өөлж аван косметик оёдол тавьдаг. Умдагны үстэй хэсгийн дээд хэсгээр хийгдэнэ.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency