Жирэмсний хяналт

• Жирэмсний тест эерэг гарвал жирэмсэн тодорхойлох эхо оношилгоонд хамрагдах хэрэгтэй.
• Жирэмсний тест сөрөг гарсан бол мөн л эхо оношилгоонд хамрагдаж сарын тэмдэг саатсан шалтгааныг тодруулах шаардлагатай.
• Жирэмсний эрт үеийн эхо оношилгоогоор жирэмсний хугацаа, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, умайн гадуурх жирэмсэн, хэвийн жирэмсэн зэргийг тодруулах ач холбогдолтой.
• Мөн умай, өндгөвч, умайн хүзүү, умайн арын зай, ургийн цэврүү, шар уургийн хүүдий, үр хөврөлийн бие, зүрхний цохилт зэргийг үнэлж мэдэх боломжтой байдаг.

• Жирэмсэн тодорхойлох эход үзүүлэхээр ирэхдээ та давсаг дүүрэн шээстэй байвал хэвлийгээр харах боломжтой, давсагт шээсгүй бол үтрээний буюу дотуур эход хардаг.
Хэрвээ сарын тэмдэг хугацаандаа ирээгүй, жирэмсний тест эерэг гарах, эхо оношилгоогоор жирэмсэн нь тодорхойлогдохгүй бол цусанд HCG дааврын шинжилгээ өгч, онош тодруулах шаардлагтай.

11-13.6 долоо хоног

Энэ хугацаанд ургийн хромосомын эрт үеийн эмгэг тодорхойлох бөгөөд ургийн хүзүүний арын зай(NT), хамрын хянга ясны(NB) хэмжилт хийдэг.

Энэ хугацаанд:

• Ургийн зүрхний цохилт
• Ургийн өсөлт хэмжих
• Ургийн шилэн хүзүүний арын зай
• Ургийн хамрын хянга яс
• Толгой, нүүрний хэсэг (гавлын ясны бүтэц, судсан багц, нүд хоорондын зай)
• Зүрх (байрлал, цохилтын тоо, хэм, 4 хөндий)
• Ходоод
• Давсаг
• Гэдэсний эхо ойлт
• Хэвлийн урд хана хэвийн эсэх
• Ихсийн байрлал
• Умайн хүзүүний урт зэргийг үзэж хэмжилт хийдэг.

18-22 долоо хоног:

Энэ хугацаанд ургийн өсөлт, анатомын бүтэц, эрхтэн тогтолцоог үнэлж дэлгэрэнгүй, нарийвчилан үзнэ.

• Ургийн өсөлтийг үнэлэх /хэмжилт хийж жинг тооцох/
• Тархи болон нүүрний бүтэц (тархины ховдлууд,бага тархи, их цүнхээл, хамар,уруул тагнай,залгиур)
• Нуруу нугалам болон мөчдийг үнэлэх (нугасны ивэрхий,гар хөлийн хуруу тоолох,мөчдийн урт яс,үе бугуйн үе,шагайны үе)
• Амьсгалын эрхтэн тогтолцоо (уушги)
• Зүрх судасны эрхтэн тогтолцоо (зүрх,гол судас)
• Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ам залгиур,улаан хоолой, ходоод,элэг, цөсний хүүдий, дэлүү)
• Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо (бөөр, шээс дамжуулах суваг)

22-24 долоо хоног

Ургийн зүрхний нарийвчилсан үзлэг:

Энэ хугацаанд ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч оношилгоог илүү нарийвчлалтай хийхэд тохиромжтой болж ирдэг үе юм.

Энэ хугацаанд дараах шинж тэмдэг илэрсэн эхчүүд заавал хамрагдах шаардлагатай.
• Удамд нь ямар нэгэн зүрхний гажигтай хүүхэд төрж байсан.
• Өмнөх хүүхэд нь зүрхний гажигтай байсан
• 11-13 долоо хоногийн үзлэгт ургийн хүзүүний арын зай ( NT ) өргөн хэмжигдсэн.
• Жирэмсэн эх чихрийн шижинтэй
• Жирэмсэн эх чонон хөрвөстэй
• Ургийн зүрхний хэм алдалт илэрсэн
• Зүрхний бус гажиг илэрсэн
• Хромосомын ямар нэгэн эмгэг илэрсэн
• Эх өөрөө хүсвэл хамрагдаж болно

28-32 долоо хоног

Ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг.

Энэ хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар:
• Ургийн эрхтэн тогтолцооны болон зүрхний эмгэг
• Ургийн хавдар байгаа эсэх
• Ургийн жин багадалттай эсэх
• Ургийн өсөлтийн саатал байгаа эсэх
• Ураг орчмын шингэн ихсэлт, багасалт
• Ихсийн хөгжил хангалттай байгаа эсэх
• Ясжилтийн цэг үүссэн эсэх
• Жирэмсний үеийн болон төрөхийн өмнөх хүндрэлийг илрүүлэх зорилготой

36-38 долоо хоног

Төрөхийн өмнөх болон төрөх үеийн хүндрэл үүсэх эрсдэлийг илрүүлэх үзлэг юм. Илэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авснаар аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

• Умайн сорвины зузааныг хэмжиж тодруулдаг
• Ясжилтын цэгийг үнэлснээр ургийн уушигны хөгжил хэр байгааг үнэлэх боломжтой.
• Ургийн жин багадал, өсөлтийн саатал.
• Ургийн бүтэлт, ихсийн шохойжилт.
• Ураг орчимын шингэний хэмжээг үнэлэх.
• Хүй хүзүүгээ ороосон эсэх
• Төрөлтийн урьдчилсан төлөвлөлтийг хийх боломжтой.  Ургийн зүрхний эмгэгийг илрүүлэх үзлэг хийгддэг.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency