Давсаг сойх мэс засал

Төрөлт, таргалалт, насжилт болон амьдралын буруу хэвшил зэргээс шалтгаалан давсаг болон аарцгийн хөндийн дотор талын булчингууд суларснаас, мөн гэмтснээс үүдэн инээх ханиах, найтаах зэрэг үед шээс дусах, гоожих хүндрэл үүсдэг. Үтрээний урд ханатай зэргэлдээ давсаг болон шээсний сүв тэдгээрийн булчин холбоосууд байрлах ба давсаг сойхдоо үтрээний урд ханаар унжиж суларсан булчин, холбоосыг сойх мэс засал хийдэг. Давсаг унжилтын зэрэг болон шээс задгайрлын хэлбэрээс хамаарч дээрх мэс засал харилцан өөр аргаар хийгддэг. Нугасны мэдээ алдуулалтан дор хийгдэнэ. Эмнэлэгт 1 хононо.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency