Бүдүүн шулуун гэдэсний мэс засал

  • Цагаан махны мэс засал

Шамбарам нь хүндээр бие засахад цус гарах болон бие зассаны дараа зангилаа урваж гарах, эргэж орохгүй байнга байх гэсэн үндсэн шинжээр илэрдэг архаг өвчин юм. Энэхүү өвчин нь 4 зэрэгтэй бөгөөд таны асуудал аль зэрэг нь(1,2,3,4-р зэрэг) болохыг нарийн мэргэжлийн эмч үзэж тодорхойлон тохирсон эмчилгээг хийх болно. Хэрвээ таны асуудал 3,4-р зэргийн асуудал бол эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь мэс засал байх юм. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслыг нарийн мэргэжлийн эмч хийдэг. Нугасны мэдээ алдуулалттай хийгддэг.Өдрийн төлөвлөгөөт мэс засал буюу эмнэлэгт нэг хононо.

  • Парапроктит

Хошного, шулуун гэдэс орчмын буглаа, сувгийн архаг идээт үрэвслийн шинжээр илэрдэг өвчнийг парапроктит гэнэ. Хошного орчим хавдах, улайж лугших, чинэрч өвдөх шинж тэмдэг илэрч байвал энэ нь буглаа юм. Харин хошного орчмоос идээ, шүүс гарах, үе үе хавдах, хошного орчим нойтон оргих, нойтон болох, эдгэхгүй нүхэн шархтай байх шинж илэрвэл архаг идээт сувгийн хөндий үүссэн байгааг илтгэх ба зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай. Өдрийн төлөвлөгөөт мэс засал буюу эмнэлэгт нэг хононо.

  • Урагдал буюу цууралт

Хүндээр бие засахад болон дараа нь хорсох, хатгах, чинэрэх, цус гарах зовиур илэрвэл энэ нь урагдал, цууралт үүссэний дохио юм. Цочмог үед эмийн эмчилгээ хийж болдог бөгөөд архаг үед мэс заслын эмчилгээ хийдэг. Өдрийн төлөвлөгөөт мэс засал буюу эмнэлэгт нэг хононо.

  • Ургацаг авах мэс засал

Олон шалтгааны улмаас хошногоны амсарт ургацаг үүсдэг бөгөөд үүнийг шамбарам гэж андууран эмчлэх оролдлого хийснээр цаг алдан хүндрэх нь элбэг. Хошногоор цайвар хатуу зүйл урван гарч ирэх, буцаж орсон ч өвдөлттэй хэвээр байвал ургацаг байх магадлал өндөр юм. Энэ тохиолдолд мэс заслын эмчилгээ үр дүнтэй. Өдрийн төлөвлөгөөт мэс засал буюу эмнэлэгт нэг хононо.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency