Бэлгийн бага уруулын хэлбэр засах мэс засал

Бэлгийн уруул нь зарим охид, эмэгтэйчүүдэд шилжилтийн насны үеийн дааврын өөрчлөлт болон удамшлын нөлөөгөөр байх хэмжээнээс илүү том байх нь бий. Энэ нь дотуур өмд, бариу өмд өмсөхөд нухах, тухгүй, таагүй мэдрэмж төрүүлэх, спортоор хичээллэхэд эвгүй мэдрэмж үүсгэх, өөртөө итгэх итгэлийг багасгах, ичиж санаа зовох, бохирдол хуримтлуулах, үүнээсээ болж үрэвсэл үүсэх зэрэг үр дагавруудыг дагуулдаг. Бэлгийн бага уруулыг засах мэс засал нь сэтгэл ханамж өндөртэй, гоозүйн хувьд эрүүл ахуйн хувьд ч өндөр ач холбогдолтой мэс засал.

Бэлгийн их уруул засах мэс засал

Эмэгтэй хүний үс ургадаг арьстай гаднах хэсэг нь бэлгийн их уруул юм . Бэлгийн их уруул биеийн жин нэмэгдээд, буцаж турах үед сунаж тогтох нь элбэг. Мөн төрөлхийн том, унжгардуу их уруултай хүмүүс ч байдаг. Энэ үед ямар ч хувцас өмссөн бэлгийн их уруулын хэлбэр товойж мэдэгдэх, өмд хувцас шигдэх зэрэг таагүй мэдрэмж үүсгэдэг.

© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency