Бартолины уйланхай, буглааг гэртэй нь авах мэс засал
Бартолинитийн үед өвчтөнд янз бүрийн зовиур илэрч болно, тухайн үрэвслийн явцаас шалтгаална. Ихэнх тохиолдолд өвдөлт үүсэхгүйгээр удаан хугацаагаар явж болно. Мөн нэг болон хоёр талд зэрэг үүсч болно. Бэлгийн уруул үрэвссэн талдаа хавдаж эмзэглэл ихтэй байж болно. (буглаа) Энэ тохиолдолд суухад хөндүүртэй, эмзэглэл ихтэй байна. Өвдөлт буглаа томрохын хэрээр нэмэгдэж явж хөдлөхөд хүндрэлтэй болдог. Зарим үед маш хүчтэй өвддөг.
Ямар эмчилгээ хийхийг тухайн үрэвслийн явц,илрэх шинж тэмдгээс хамаарч сонгоно.
Эмийн эмчилгээ: Өвчин эхэлж байгаа үед эмийн эмчилгээ хийн хэвтрийн дэглэм сахиулна.
Эмийн эмчилгээ үр дүнгүй эсвэл өвчин хүндэрсэн үед мэс заслын эмчилгээ хийнэ.
Үүнд:
Бартолины уйланхай, буглааг гэртэй нь авах мэс засал нь Буглаа нээх эмчилгээний дараа , эргэн олон дахин сэдэрдэг буглааг уут гэрийн хамт шулж авах мэс засал хийнэ.
© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency