Монспласти мэс засал
Монспласти гэж юу вэ?
Монспласти нь умдагны хэсгийн арьс, өөхөн эдийн илүү хэсэг товойлт болон унжилтыг багасгах зорилготой мэс засал юм.
Зарим эмэгтэйчүүд бэлэг эрхтний дээд хэсэгт байрлах арьс, өөхний илүүдэлтэй хэсгээсээ санаа зовдог. Энэ нь хэт таргалалт, төрөх үеийн жингийн илүүдэл, огцом жин хасах, төрөлхийн умдаг хэсгийн өөхний илүүдэлтэй холбоотой үүсдэг.
Ийм асуудалтай эмэгтэйчүүд усны хувцас, иогийн ретуз, эсвэл бариу өмд, даашинз өмсөхөөс ичиж санаа зовдог. Өмд тэр хэсгээрээ илт товойж, хуваагддаг тул хүссэн хувцсаа өмсөж чаддаггүй.
Монспласти – юу хийдэг вэ?
Мэс заслын зорилго нь овойж, унждаг, хуваагддаг, нухагддаг зэрэг зовиур шалтгаанаас нь хамааран умдаг хэсгийн өөхөлсөн ба язарсан, сунасан арьс, өөхөн эдийн хэмжээг багасгах явдал юм. Эмнэлэгт нэг хоноод гарна. Шархны анхдагч эдгэрэх хугацаа 4-7 хоног. 45-60 хоногт бүрэн эдгэрсэн байна. Умдагны үстэй хэсгийн заагаар маш нарийн косметик оёдлоор хийгдэнэ.
© 2024 он. MedCare Clinic. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency